Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр наадам 2026 оны 7 дугаар сарын 24–26-ны өдрүүдэд сумын уугуул, суугуул иргэд, үе үеийн удирдлагууд, ахмад буурлууд, нутгийн зөвлөл, гадаад, дотоодоос хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийн халуун дэмжлэг дор өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэхүү түүхэн ойн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хархорин сум "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдсан нь үе үеийн хөдөлмөрчид, ахмад буурлууд, төрийн албан хаагчид, малчид, тариаланчид, нийт иргэдийн хамтын хөдөлмөр, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг төрөөс өндрөөр үнэлсэн бахархалт түүхэн үйл явдал боллоо. Түүхт 70 жилийн ойг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан ивээн тэтгэгчид, хандив өргөсөн иргэд, уран бүтээлчид, спортын холбоод, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон Улаанбаатар хот дахь Хархорин сумын нутгийн зөвлөл, Өвөрхангай аймаг дахь Хархорин сумын нутгийн зөвлөл, Эрдэнэт хот дахь Хархорин сумын нутгийн зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, сэтгэл, зүтгэлээ зориулан хамтран ажилласан бүх хүмүүстээ Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн баяр наадмын өдрүүдэд төрөлх нутгийнхаа түүхэн ойг хамтдаа бүтээлцсэн нийт иргэд, нутгийн зон олон, хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Төрөлх нутгаа гэсэн сэтгэлээр нэгдэн түүхэн ойгоо амжилттай тэмдэглэсэн энэхүү баярт үйл явдал нь Хархорин сумын хөгжил дэвшлийн шинэ хуудсыг нээж, ирээдүйн бүтээн байгуулалт, хамтын ажиллагаанд шинэ эрч хүч, шинэ итгэл найдвар авчирлаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан түүхт Хархорин сум маань үеийн үедээ хөгжин дэвжиж, мандан бадрах болтугай.