ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Монгол улсын түүх, соёлын өлгий, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Орхоны хөндий дэх эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийн залгаа байрлана. /Хархорин хот нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн 256 дугаар тогтоолоор үр тарианы чиглэлийн “Хархорин” нэртэй сангийн аж ахуй байгуулагдсан. 1957 оны12 дугаар сард Хархорин сумын АДХГЗ байгуулагдаж, Архангай аймгийн харьяаллаас Өвөрхангай аймгийн харьяалалд шилжүүлсэн байна.
1956 онд худалдааны агент, бага эмчийн салбар, 1857 онд худалдаа бэлтгэл анги, бага сургууль байгуулагдаж улмаар холбоо банкны салбар, ясли, цэцэрлэг байгуулагдан өргөжин хөгжжээ.
Вангийн овоо, Ганган Орхон, Эрдэнэ толгой, Нарийн хүр, Онгоцон Ухаа, Жалбаа, Шанх, Орхон гэсэн 8 багийн 3512 өрхийн 12188 хүн амьдардаг.
Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас эхнээсээ 2-д, газар нутгийн хэмжээгээр 15-д ордог.
Байршил:
Хархорин сум нь монгол орны төв хэсэг Хангайн бүсэд нийслэл Улаанбаатар хотоос баруун зүгт 343 км,аймгийн төв Арвайхээрээс 138 километрийн зайтай оршдог. Сумын нутаг дэвсгэрийн баруунаар Архангай аймгийн Хотонт, хойд талаараа мөн аймгийн Хашаат, зүүн урдуур өөрийн аймгийн Бүрд, Зүйл, урд талаараа Хужирт сумуудтай тус тус хиллэдэг.
Газар зүйн онцлог:
Сумын төвийн байрлал хойд өргөргийн 47,11, зүүн уртрагийн 102, 48 солбилцолд далайн түвшнээс дээш 1460-1500м өндөрт оршдог. Мөн улсын хөгжлийн гол тэнхлэг Мянганы замаас 114 км, бүсийн хөгжлийг тэтгэх босоо тэнхлэгээс 20 км, сумаас бүсийн хойд хилийн гарц Бага Илэнхэн хүртэл 516 км Өмнөговь аймгийн Шивээ Хүрэн боомт 512 километрт тус тус байрладаг. Баянхонгор аймгаас 338 км, Булган аймгаас 235 км, Орхон аймгаас 278 км, Архангайгаас 128 км, Мөрөн хотоос 541 километрт оршдог. Хархорин сум нь Хангай Хэнтий уулст их мужийн Хангайн дэд мужийн зүүн хэсэгт хамрагддаг учир гадарга нь ерөнхийдөө нам уулсын байдлаас голын хөндий рүү шилжих элэгдэл хуримтлалын хэв шинж зонхилсон голын болон голын хурдас талархаг гадаргад байрладаг. Энэ орчим тэгш хөндийгөөс гадна орчны үнэмлэхүй өндөр цэг суурьшлаас баруун тийш орших Баянзүрх уул 2262м түүнээс хойш, Хангайн овоод 1954м, Их саруул уул 1946м, урд зүгт Вангийн овоо 1735 м, Мэлхий толгой 1606м зэрэг уулсыг нь Орхон голын хөндийгөөр тусгаарлагдах ба баруун талын гадаргын төрх нь өндөрлөг ихэвчлэн боржин чулуулаагаас тогтох тул орой нь хад цохио, сэрвэн, дэл хадан хяр чулуулгийн илэрцүүд элбэг байхад урд талын уул нь нам бөмбөгөр орой налуу хажуутай юм. Нутгийн хойд хэсэг болон зүүн талаар нэлээд талархаг Хөгшин Орхон голын өргөн хөндий үргэлжилнэ. Сумын төв байрших хэсэг талархаг харьцах өндөр багатай тэгшивтэр, урагшлах тусам гадаргын байдал өндөрлөг болдог.
Цаг уурын нөхцөл:
Орхон голын сав дагасан хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй, орон нутгийн чанартай салхитай. Ø 1 дүгээр сарын дундаж температур -25о С Ø 7 дугаар сарын дундаж температур +20о С Ø Жилийн дундаж салхины хурд 4,6 м/с Ø Жилийн хур тунадасны нийлбэр 353 мм
2024 онд орсон жилийн нийлбэр тунадасны хэмжээ нь олон жилийн дунджийн орчим (дунджаас хазайх хазайлт нь 112%), хур тунадасны 94.7% нь дулааны улиралд, үүнээс 6-8 дугаар сард 63.4% нь орсон байна. Хоногийн явцын хувьд 7, 8 болон 10 дугаар сард өдрийн хугацаанд шөнө орсон тунадаснаас ахиу орсон бөгөөд, бусад саруудад шөнө нь ахиу хэмжээний хур тунадас орсон.
Нийт газар нутгийн хэмжээ 224116 га.
ЭДИЙН ЗАСАГ Орон нутгийн төсөв
2024 оны жилийн эцсийн байдлаар нийт зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр 3,458,016,700 төгрөг. Үүнээс татварын орлого 5,403,307,75 буюу 127 хувь, татварын бус орлого 522,045,198 төгрөг буюу 106 хувийг эзэлж байна. Засаг даргын Тамгын газрын
2024 оны төсвийн гүйцэтгэл 2,072,883,000 төгрөг, 2024 оны төсөв 2,162,583,700 төгрөг, 2025 оны төсөв 2,522,852,100 төгрөгөөр төсөвлөсөн байна. Санхүүгийн дэмжлэгээр 527,668.2 мянган төгрөг, ЗДТГ-ын өөрийн орлого 2,200,000 мянган төгрөг, орон нутгийн байгууллагууд 5,457,294.3 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагууд 1,913,312.7 мянган төгрөгийн санхүүжилт тус тус авч, сумын нийт төсвийн гүйцэтгэл 7,370,607.0 мянган төгрөг зарцуулсан.
Эдийн засгийн бүтэц
2024 онд 340 ААНБ, 40 үйлдвэрлэл, 121 иргэн, үйл ажиллагаа явуулж байна. 2024 оны 12 сарын байдлаар улсад 88,766,185 сая төгрөг, аймагт 674,977,126 сая төгрөг,суманд 584,210,941 сая төгрөг тус тус төвлөрсөн байна.
Суманд Өвөрхангай аймаг дахь сум дундын 2-р шүүх,сум Прокурорын газар, Хархорин дахь цагдаагийн хэлтэс,ШШБЕГ-ын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын Гал Унтраах 45-р анги зэрэг хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.
Малын бүтэц : 2024 онд сумын хэмжээнд нийт 276000 мянган толгой мал тоологдсон. Үүнд: Тэмээ 233 толгой, Адуу 32280 толгой, Үхэр 29115 толгой, Хонь 140509 толгой, Ямаа 73863 толгой мал тоолсон байна. Нийт малтай өрхийн тоо 1264 болсны 1160 нь малчин өрх,104 нь мал бүхий өрх байна. Нийт малчдын тоо 1703 байна.
Газар тариалан: Хархорин сумын хэмжээнд 21,3 га эргэлтийн талбайтай. Жилд дунджаар 9000 га талбайд үр тариа 130 га талбайд төмс, 120 га талбайд хүнсний ногоо, 2200 га талбайд тэжээлийн ургамал, 1800 га талбайд тосны ургамал тариалж 112500 тонн үр тариа, 1196 тонн төмс, 1104 тонн хүнсний ногоо, 33 тонн тэжээлийн ургамал 500 тонн тосны ургамал тус тус хураан авсан. 2024 онд 5800 га талбайд уриншийн боловсруулалт хийсэн. 2024 онд 13 аж ахуй нэгж, 31 иргэн, 130 малчин өрх 2164 га талбайд тэжээлийн ургамал, 8 аж ахуй нэгж, 182 иргэн 250 га талбайд төмс, хүнсний ногоо 120 тариалж нийт 12690 га талбайд тариалалт хийсэн.
Улаан буудай 9230 га тариалснаас 1547 га мөндөрт цохиулж, 1183 га тэжээлд шилжиж 6400 га талбайгаас 6825 тонн буюу 1 гагаас 10 га, тэжээлийн ургамал 2164 га талбайгаас 4427 тонн рапс 1830 га талбайгаас 550 тонн, төмс хүнсний ногоо 2300 тонн, гагаас 92 га тус бүр хураан авсан. Мөн энэ жил 5200 га талбайд уриншийн боловсруулалт хийгдээд байна.
Бэлчээр сайжруулах:
“Сумын бэлчээр ашиглалтын журам”-ийг Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тус онд орон нутгийн хөгжлийн сангаас сумын 118 сая төгрөгөөр Онгоцон ухаа, Жалбаа, Нарийн хүр, Орхон багт шинээр инженерийн хийцтэй худаг гаргаж, Шанх багт 9,2 сая төгрөгөөр худаг засварласан. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн 4,5 сая төгрөгийн хөрөнгөөр Жалбаа, Шанх, Орхон багт 3 булгийн эхийг хашиж 4 мянган га бэлчээрийг усжуулсан. Мөн Шанх багийн Өрхтэйн гүн өрмийн худгийг малчид өөрийн хөрөнгөөр засварласан.
Бэлчээрийн хортон мэрэгч амьтантай тэмцэхэд орон нутгийн хөгжлийн сангаас 30 сая, сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 2 сая, Хүнс хөдөө аж ахуйн газраас 1,9 сая нийт 33,9 сая төгрөгийн санхүүжилтээр 6 тонн будаа худалдан авч, 29 иргэнийг түр ажлын байраар хангаж, сумын 3 багийн 3,5 мянган га бэлчээрт микробиологийн аргаар хортон мэрэгч устгалын ажил хийж 82,8 хувийн техник үр дүнтэй хүлээлгэн өгсөн. Тариалан эрхлэгч 8 ахуй нэгж, 5 иргэн өөрийн хөрөнгөөр 4000 га тариалангийн талбайн зааг, зах бэлчээрт хортон мэрэгч устгалын ажил зохион байгуулсан.
Дэд бүтэц, Харилцаа холбоо
Зам тээвэр: Улаанбаатар хот,Цэцэрлэг хот, Хужирт сумтай хатуу хучилттай замаар холбогдсон.Хот дотроо 5,4 км хатуу хучилттай замтай.
Цахилгаан хангамж : Төвийн эрчим хүчний системд холбогдсон. 35 кв-ын -27,6 км цахилгаан дамжуулах ашиглалтын шугам 10 кват цахилгаан дамжуулах ашиглалтын шугам - 27,6 км, 0.22-0.4 кв-ы57км цахилгаан дамжуулах ашиглалтын шугамтай. 110/35/10 кв-ын 20000 кВА хүчин чадалтай дэд станцтай /дамжуулах/. 35/0.4 кв-ын дэд станц-7 “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК- ийн Хархорин салбар 10/0.4 кв-ын дэд станц 45, бусад туслах тоноглолууд, хэмжүүрийн болон өндөр хүчдэлийн лабораторитой.Цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдсан цаашид өргөтгөл хийх бүрэн боломжтой.Нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд 5 багийн 2468 өрх холбогдсон.Нэг өрхөд ногдох цахилгааны дундаж хэрэглээ 80-120кв, хувийн айлуудын цахилгааны үнэ 147 төгрөг байна. Дулаан хангамж : Хархорин хот нь төвлөрсөн халаалтын системтэй боловч одоо энэ систем нь ажилладаггүй. Хэрэглэгчид өөр өөртөө жижиг тогоо суурилуулан өөрсдийн хэрэгцээг хангаж нийт 19 уурын зуух ажиллаж байна.Төвлөрсөн дулаан хангамжид 320 өрх, нам даралтын зуухтай 50 өрх, цахилгаан халаалтын системтэй 3 өрх байна. Холбоожуулалт : “Хархорин мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК нь 5 ажилтантай өөрийн үндсэн байранд үйл ажиллагаа явуулж байна. Радио болон Mobicom баруун чиглэл шилэн кабель магистраа skynet work хойд чиглэл магистраа суманд финик кабель хэвийн үйл ажиллагаагаар ханган ажиллаж байна.
Холбоожуулалт : “Хархорин мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК нь 5 ажилтантай өөрийн үндсэн байранд үйл ажиллагаа явуулж байна. Радио болон Mobicom баруун чиглэл шилэн кабель магистраа skynet work хойд чиглэл магистраа суманд финик кабель хэвийн үйл ажиллагаагаар ханган ажиллаж байна. ”Хас” банк, Мобикомын салбар, “Хаан” банк, цахилгаан шугам сүлжээний салбарууд нийт 4 байгууллага интернэт сүлжээнд холбогдож өөрийн үйл ажиллагааг явуулдаг. Хагас автоматын нягтруулаг бүхий 5 сувагтай тул Монгол улсын аль ч аймаг, хоттой шууд холбогдон ярих, бичих боломжтой. Хархориноос 35 км зайд орших “Гурван толгой” уулын орой дээрх Радио Релейний 108-р дамжуулах станцаас бага оврын релейний станцаар дамжуулан Монгол Улсын Цахилгаан Холбооны сүлжээнд холбогддог. Тус холбооны салбар нь Герман улсын sumsung –EWSD маркийн 1500 хэрэглэгчийн станцтай. Нийт 350хэрэглэгчтэй бөгөөд үүнээс албан хэрэгцээнд 95цэг, хувь амины хэрэгцээнд 252цэг ажиллаж байна. Үүнээс олон улсын болон хот хоорондын шууд ярих, мэдээлэл солилцох, факсдах гаралтын 3 суваг, оролтын 2 сувагтай юм. Интернэтийн 112 хэрэглэгчтэй. Илгээмж, хэвлэл түгээлт, шуудангийн үйлчилгээг 7 хоногт 3 удаа аймгийн төв Арвайхээр хотоос, нийслэл Улаанбаатар хотоос өдөр бүр хүлээн авч түгээж үйлчилдэг. Усан хангамж,ариутгах татуурга Хархорин сумын төвийн усан хангамжийн төвлөрсөн систем нь 2012 онд ашиглалтад орж “Хархорин -Ус суваг” Орон нутгийн өмчит ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулан иргэд, аж ахуй нэгж байгууллагыг ундны усны эх үүсвэрээр ханган ажиллаж байна. Дээрх байгууламж нь 30,0 мянган хүн амыг хангах хүчин чадалтай, гүний 2 худгаас усаа татаж 500 метр кубийн багтаамжтай 2 усан санд төвлөрүүлэн 6 ус түгээх байраар иргэдэд ундны усыг түгээж байна. Сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа 46 аж ахуй нэгж, төсөвт байгууллага цэвэр усны шугамд холбогдон гадаад, дотоод холболтуудаа хийлгэн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Мөн сумын төвийн усан хангамжид зориулагдсан 6 гүний худаг, аж ахуй нэгж байгууллагын дотоодын хэрэгцээнд 15 гүний худаг тус тус ашиглагдаж байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн 28.050.000 төгрөгөөр санхүүжилтээр Вангийн овоо, Эрдэнэ толгой баг, Ганган Орхон багийн усан сангуудад ухаалаг худгийн төхөөрөмж суурилууллаа. Тус төхөөрөмжийг суурилуулж, төлбөрийн картын системд шилжсэнээр цагийн хязгаарлалтгүй болж, иргэд 7 хоногийн 24 цагийн аль ч үед усаа авах боломжтой болж байна.Мөн төлбөрийн нарийвчилсан систем, тоног төхөөрөмжийн ажиллагаа сайжирснаар усны үргүй зардал буурч, ундны усны хангамж хүртээмж сайжирна.
Орон нутгийн хөгжлийн сангийн 27.2 сая төгрөгийн санхүүжилтээр Жалбаа багт инженерийн хийцтэй 50м гүний худгийг барьж ашиглалтад орууллаа.Тус худаг ашиглалтад орсноор 20 гаруй өрх ундны усаар хангагдаж, 10000 гаруй толгой мал услах боломжтой болж байна.
2024 онд орон нутгийн хөгжлийн сангийн 20,472,200 төгрөгийн санхүүжилтээр Вангийн овоо багт 2 ухаалаг худгийн төхөөрөмж суурилууллаа.
Ариутгах татуурга: Хархорин хотын ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээ нь 1979онд ашиглалтад орон 2012 онд дахин засварлагдсан. Бохир усны насос станц нь CD18/56 маркийн хоёр насостой, насос станц нэг маягийн зургаар баригдаж, засварлагдан ашиглалтад орон одоогоор үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.
Цэвэрлэх байгууламж:
Хархорин хотын цэвэрлэх байгууламж нь энгийн биологийн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламжаас бүрдэнэ. Үүнд: Хүлээн авах камер, 2 үет тунгаагуур 1 ширхэг, диаметр 9 м, 80х100 метрийн харьцаатай 2 ширхэг шүүрүүлэн карт орно Сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа 46 аж ахуй нэгж, төсөвт байгууллага бохир усны шугамд холбогдон гадаад, дотоод холболтуудаа хийлгэн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.
НИЙГЭМ Орон сууцны хангамж :
Одоогийн байдлаар нийтийн орон сууцанд 230 өрх амьдарч байна. 2019 онд 41 айл, 2020 онд 18 айлын нийтийн орон сууц, 2021 онд 60 айлын орон сууц, 48 айл орон сууц, 25 айлын орон сууц, 24 айлын орон сууц баригдаж ашиглалтад орсон төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдож ашиглалтад орлоо.Хауыс хороололд амины орон сууц ашиглалтад орж жилээс жилд орон сууцанд амьдрах иргэдийн тоо нэмэгдэж байна.
а). Нийтийн орон сууцны 1- 5 давхар сууц
б). Гэр, хувиараа барьсан энгийн сууц, амины орон сууц гэсэн үндсэн 3 төрөл байна.1970-1980-аад оны үед сангийн аж ахуйн ажилчдад зориулж барьсан 2 айл, 8 айл, 12 айлын сууцууд бүгд инженерийн шугам сүлжээнд холбогдоод байна.
2024 онд Ганган Орхон хороолол 17в байр 25 айлын орон сууц, Ганган Орхон баг Орхон таун орон сууц, Ганган Орхон хороолол 9 давхар 46 айлын орон сууц ашиглалтад орж цэвэр бохир шугамд холбогдсон.
Боловсрол :
Сургуулийн өмнөх боловсролыг 6 цэцэрлэгээр дамжуулан олгож, жилд 867 хүүхдийг хүмүүжүүлж, хамрагдвал зохих хүүхдийн 97 хувь нь сургуулийн өмнөх боловсролын үндсэн бүлэгт хамрагдаж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 54 багш, ажилчид ажиллаж, цэцэрлэгийн дундаж ор ашиглалт 100 хувьтай байдаг.Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах зорилгоор цэцэрлэгийн ээлжийн, нүүдлийн, гэр цэцэрлэгийг зуны улиралд ажиллуулж, хэвшээд байна.
Ерөнхий боловсролын 4 сургуулийн 98 бүлэгт 2861 хүүхэд суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуульд жилд дунджаар 370 гаруй хүүхэд элсэн орж, 350 гаруй хүүхэд төгсдөг ба энэ үзүүлэлт жилээс жилд өсөх хандлагатай байна. ЕБС-ийн нэг багшид 20 хүүхэд ногдож, анги дүүргэлт 90 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуулийн системд 254 багш, ажилчид ажиллаж, хамран сургалтын хувь 99,7 байна. Орхон цогцолбор сургуулийн дотуур байранд 151 хүүхэд, Номын хүрдэн сургуулийн дотуур
байранд 88 хүүхэд, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дотуур байр 100 хүүхэд байрлаж амьдрах шаардлагатай хүүхдийн 80 орчим хувийг хангаж байна.
Эрүүл мэнд :
Сумын хэмжээнд эрүүл мэндийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, болон 9 хувийн эмнэлэг эмнэлгийн үйлчилгээг иргэдэд хүргэж тэдгээрт 112 хүн ажиллаж байгаагийн 41 нь их эмч байна. Өрхийн эмнэлэг нь өөрийн үйлчлэх хүрээний 9542 иргэнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлж байна.2021 онд Додо шүдний эмнэлэг ашиглалтад орсон, 6 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Нэгдсэн эмнэлгийн амбулаториор жилд дунджаар 32466 гаруй хүнд үзлэг хийж, 7 үзүүлэлт бүхий шинжилгээг 45578 иргэнд давтан шинжилгээ хийж, жилд дунджаар 2675 өвчтөнийг хэвтүүлэн эмчилдэг. Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг нь 4 их эмч, 4 сувилагч, 1 үйлчлэгч, 5 жолоочтой. Жилд дунджаар төвийн 2243, алсын 266 дуудлагыг хүлээн авч нийт 2509 дуудлагыг гүйцэтгэдэг.
Соёл, спорт :
400 хүний суудалтай соёлын төв нь Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2019 онд ашиглалтад орсон. Нийт 1056 м/кв талбайтай ба 1 давхартаа үзвэрийн заал, хувцас солих өрөө 2, өлгүүр, хөгжмийн өрөө, цахилгааны өрөө, эр, эм, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ариун цэврийн өрөө, жижүүрийн өрөө зэрэг нийт 7 өрөө танхим, 2-р давхартаа бүжгийн танхим, орон нутаг судлах танхим, эрхлэгчийн өрөө, уншлагын танхим, фонд, сургалтын өрөө, ариун цэврийн өрөө зэрэг нийт 9 өрөө танхимтай үйл ажиллагаа явуулж байна.
Соёлын төв нь 8 орон тооны ажилтантайгаар, урлаг соёл, сургалт сурталчилгааны ажлыг олон талт хэлбэрээр зохион байгуулж ирлээ. Жилдээ дунджаар 25-30 нэр төрлийн ажил зохион байгуулан давхардсан тоогоор 12000 гаруй иргэдэд үйлчилгээг үзүүлэн өөрийн орлогын төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж ирлээ. Хүүхэд залуучуудын авьяасыг хөгжүүлэх 6 төрлийн дугуйланд 80 гаруй хүүхэд хичээллэж байна. Сумын соёлын төвийн номын сан нь 6053 номын фондоор иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Фондын номыг 100% цахим мэдээлэлд оруулсан байна.
Түүх соёл,аялал жуулчлал Орхоны хөндийн түүхийн дурсгалт газрууд эртний нийслэл Хархорум хот, Эрдэнэ зуу музей зэрэг олон түүх соёлын газруудаараа Монгол улсад төдийгүй гадаадын зочид, жуулчдын сонирхлыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Орхон голын хөндий нь түүх соёлын дурсгалаараа монголд төдийгүй ази тивд дээгүүр байр эзэлдэг өлгий нутаг юм. Мянган дурсгалт Орхоны хөндий хэмээн нэрлэсэн нь эрт дээр үеэс хүн амьдарч суурьшиж байснаас улбаалан өөрсдийнхөө үйл амьдралтай холбоотой хэдэн зуун хөшөө дурсгалыг үлдээжээ. Энэ бүхэн нь Монгол улсын түүхэн үнэнийг тодорхойлох үнэт дурсгал болохын зэрэгцээ аялал жуулчлал хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна. Дэлхийн Өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хоттой холбогдолтой түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий "Хархорум" музей ажиллаж байна. Түүх соёлын дурсгалууд:
- Эрдэнэ зуу музей,хийд
- Хархорум хотын туурь - Шанхын хийд - Мойлтын ам - Орхон-7палеолитийн дурсгал (62.000–20.000 жилийн өмнө) - Гүмбийн дэнж дэхь буган хөшөө ба эртний булш оршуулга - Бага Эрээний хүн чулуу - Бумбатын өврийн хүн чулуу - Хархорумын нэгдүгээр монгол бичээс. - Бага арцтын монгол булш - Жаргалантын хиргисүүр. - Маамуу толгойн булш
Хархорин сум нь аялал жуулчлалын томоохон төв бөгөөд дотоодын болон олон улсын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж 29 тохилог жуулчны бааз ажиллаж жилдээ 30000 жуулчин хүлээн авч байна.
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА
УИХ-ын 1994 оны 58 дугаар тогтоолоор аймгийн зэрэглэлтэй хот, 2003 оны 1 дүгээр тогтоолоор Хангайн бүсийн тулгуур төв хот болсон. 2004 онд Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын ерөнхий төлөвлөгөөг улсын төсвийн санхүүжилтээр хийж Засгийн газрын 132 тоот тогтоолоор батлуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Хархорин сумын хэмжээнд 29129.86 га газрыг 6419 иргэн аж ахуй нэгж байгууллагын өмчлөл, эзэмшилд олгоод байна.Үүнээс - 5320 иргэнд 436.88 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй, 20 иргэнд 3.98 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлсэн.
УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ : - Хархорин дахь Цагдаагийн хэлтсийн барилга - Хархорин музей - Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор - Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл - Ганган Орхон, Эрдэнэ толгой багийн төв - Цаг уурын станцын барилга - Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 45-р ангийн барилга - Эрдэнэ зуу музейн дуганы засвар, дохиолол хамгаалалтын системийн шинэчлэл - Хархорин дахь Сум дундын 2-р шүүхийн барилга - Инженерийн шугам сүлжээ,төвлөрсөн усан хангамжийн систем, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл
- Хархорин 4-р цэцэрлэг, 100 хүүхдийн цэцэрлэг - 1,6 км хатуу хучилттай зам /Хот дотор/ - Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хархорин дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 320 ялтны байр - Бизнес хөгжлийн төв - 200 м2 авто машины зогсоол - Хархорин, Хужирт чиглэлийн хатуу хучилттай авто зам - Номын хүрдэн сургуулийн барилга
- Спортын ордон
- Соёлын төв
- Гүнзгий сургуулийн барилга
- 1-р цэцэрлэгийн барилга
- Боломж бөөний төвийн барилга
- Хорго арвижих зочид буудал
-Их хорум зочид буудал
-Их оргил зочид буудал
-Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дотуур байр
-4 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл барилга
-Ерөнхий боловсролын Орхон сургуулийн спорт заал барилга
-Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн спорт заал барилга
-Ганган Орхон баг 17 в байр орон сууц 25 айл
- Ганган Орхон баг Орхон таун орон сууц
-Ганган Орхон баг 9 давхар 46 айл орон сууц
- Элсэн тасархай, Хархорин чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн.
Чулуун яст мэлхий:
Нэгэн цагт бидний өвөг дээдүүдийн нийслэллэн сууж байсан Их Монгол улсын анхны нийслэл Хархорум хотын туурийн орчмоос дөрвөн том чулуун яст мэлхий олдсон. Эдгээр мэлхийнүүдийг ямар учиртай хэдий цаг үеийнх вэ? гэдгийг мэдэх хүн цөөн бөгөөд зөвхөн тэдгээрийг судалсан эрдэмтэд л мэдэж байж болох юм. Иймээс тэдгээрийн учир шалтгааныг багахан ч болов тодруулж та бүхэнд хүргэж байна. Чулуун яст мэлхийнүүдийг саарал өнгийн боржин чулуугаар хийсэн, дунджаар 2.6 метр урт, 1 метр өндөр, 1.2 метр өргөн бөгөөд жин нь 10 тонн орчим юм.