Мэдээ
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН 2025 ОНЫ ТОВ ГАРЛАА.
Угийн бичиг хөтлөх "Нэг өрх – Нэг угийн бичиг-2" аян 02 дугаар 01-ээс 03 дугаар сарын 25 хүртэл үргэлжлэх тул Хархоринчууд Та бүхнийг аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
АЙМГИЙН АВАРГУУДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.
Аймгийн аваргуудын шагналыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Т.Ариунболд, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний албаны дарга Т.Ариунаа, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Ренчиндорж болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Батчулуун нар гардуулан өглөө.
АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН:
-Эрдэнэсийн хотхон ХХК;
АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ:
-Эрдэнэтолгой багийн иргэн Т.Мөнхжаргал
АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ:
-Жалбаа багийн малчин Бямбын Насанбаяр, гэргий Цэдэндамбын Мөнхзаяа;
-Жалбаа багийн малчин Дашзэвгийн Пүрэвсүрэн, гэргий Аюурын Мягмарсүрэн;
-Шанх багийн малчин Хадын Алтанхуяг, гэргий Ринчинлхүмбийн Цэрмаа;
-Орхон багийн малчин Наянтайн Гансүх, Шаравдоржийн Пүрэвсүрэн нар тус тус шалгарсан байна.
Та бүхэндээ баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье!