card

“Хүүхдийн хөгжилд гэр бүлийн оролцоо” сэдэвт сургалт явагдаж байна. 

“Хүүхэд хөгжил гэр бүлийн боловсролын төв”- өөс Бага насны хүүхэдтэй эцэг,эх асран хамгаалагчид зориулан зохион байгуулж буй “Хүүхдийн хөгжилд гэр бүлийн оролцоо” сэдэвт сургалтанд Хархорин сумын СӨББ- ын 1-5 дугаар цэцэрлэгүүд нийт эцэг, эх асран хамгаалагчдаа хамруулан “Бага насны хүүхдийн хөгжлийн төлөө” хамтран ажиллаж байна.

Модон могой жилийн босгон дээр Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан “Буян-Орших буудай” ХХК шагналаа гардан авлаа.

Согтууруулах ундаа тархины үйл ажиллагааг удаашруулж, осолд орох эрсдэлийг 2 дахин нэмэгдүүлдэг.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ.

Сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүнсний худалдаа эрхлэгч 36 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Хяналт шалгалтаар хадгалах хугацаа хэтэрсэн, хаяг шошгын зөрчилтэй 201 нэр төрлийн 5,8 сая төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгаж, хадгалалтын горим мөрдөөгүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлж ажилласан.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн үдийн цай, дотуур байр, сургуулийн өмнөх байгууллагын хоол үйлдвэрлэлд тавигдах чанар стандарт, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалтын талаар зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгууллаа.

ИРГЭН ТА хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахдаа гарал үүсэл, шинжилгээ, баталгаажилтын бичиг баримт, шошгын мэдээлэл, хадгалах хугацааг шалган худалдан авалт хийж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэхээс урьдчилан сэргийлнэ үү !!!!

Тус хяналт шалгалт, зөвлөн туслах үйл ажиллагаа улирал тутам зохион байгуулагдана.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРСАН “ЭРДЭНЭ ЗУУ” МУЗЕЙН ХАМТ ОЛОНД БАЯР ХҮРГЭЖ, ЦААШДЫН АЖИЛД НЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД ЦЭРГИЙН НАЧИН Г.МӨНХ-ЁНДОН ТҮРҮҮЛЛЭЭ.

XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас цэргийн Начин Г.Мөнх-Ёндон түрүүлж, аймгийн Заан О.Бундхорол үзүүрлэж, аймгийн Заан Б.Гомбожав, сумын Заан Ц.Доржсүрэн нар шөвгөрлөө.

Та бүхэндээ баяр хүргэж, ирж буй сар шинийн мэндийг дэвшүүлье!

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, даланг зузаатгах, үерийн ус хуримтлах хэсгийн багтаамжыг нэмэгдүүлэх ажил хийгдэж байна.

ХАНГАЙ ХАЙРХАНЫ ТАХИЛГА ЁСЛОЛ БОЛЛОО.

Хархорин сум, Өвөрхангай аймаг

XVII жарны “Элдэв эрдэнэ” хэмээх модон могой жилийн зуны тэргүүн хөх луу өдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр, Хангай хайрханыг тахих уламжлалт ёслолыг зохион байгууллаа.

Тахилга ёслолыг Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, нутгийн аж ахуйн нэгж байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Ёслолын хөтөлбөр:

05:40 – 07:00

• Хангай хайрханд зочид гарч, тахилгын ёслол эхэллээ.

• Морин хуурын татлага, уртын дуу эгшиглэж, Хайрханы түүх, зан үйл, тахилгын утга агуулгын талаар танилцуулга хийгдэв.

• Хайрханы тахилгын ёслолыг ИТХ-ын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-Эрдэнэ нар нээж үг хэллээ.

Тахилгын ёслолыг ивээн тэтгэж хамтран зохион байгуулсан “Эрдэнэ зуу хийд”, “Зэрэглэх Оч” ХХК-ны ерөнхий захирал Х.Гарьдмагнай, “Криектив Монголиа” ХХК-ны ерөнхий захирал Д.Занабазар, “Zuu apartment” төслийн удирдагч А.Мэндбаяр, “Уран шилэн хийц” ХХК-ны ерөнхий захирал Д.Лодой, “Оргил олны хүрээ” ХХК-ны ерөнхий захирал Б.Ганбаатар нар болон тариаланчдадаа халуун Талархал илэрхийлье!

Засаг даргын Тамгын газар

С.Мөнхбатын “Бор аварга” сантай хамтран “МОНГОЛ МӨРӨӨДӨЛ” эсээ бичлэгийн уралдааныг 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. 

Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ерөний боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад “Монгол улсын үндэсний бөхийн 20 дахь аварга С.Мөнхбат “Монгол мөрөөдөл", Боловсролын сайдын эрүүл мэндийн боловсрол хариуцсан зөвлөх О.Цэцэгбал "Өсвөр насны эрүүл мэнд, сайн сайхан байдал" сэдвүүдээр лекц орлоо.

Мөн "Бор аварга" сантай хамтран ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан “Монгол мөрөөдөл" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11А ангийн сурагч Г.Баатардалай, 12Б ангийн сурагч Ш.Мягмармаа нарын эсээ бичлэг шалгарсан байна.

Шалгарсан сурагчид болон эсээ бичлэгийн уралдаанд оролцсон нийт хүүхдүүддээ сурлагын амжилт хүсье.

АХМАД ПИОНЕРИЙН УДИРДАГЧ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Хархорин сумын ахмад пионерийн удирдагч нарт хүндэтгэл үзүүллээ.

Уг арга хэмжээнд ахмад пионерийн удирдагч Ц.Батчулуун, Ц.Хандсүрэн, Н.Хорлоо Д.Цэрэнлхагва, Хархорин сумын Хүүхэд залуучуудын асуудал хариуцсан анхны төрийн захиргааны ажилтан, бүлгэмийн зөвлөлийн дарга нар уригдан оролцож, өөрсдийн дурсамж, түүхэн замнал, хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлсэн ажлуудаа залуу халаадаа хуваалцаа.

Арга хэмжээнд Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлого, хэрэгжилтийн газрын дарга У.Долгормаа оролцож, ахмад удирдагчдад талархал илэрхийлэн, хүүхдийн байгууллагын 100 жилийн түүх бол үе үеийн багш, удирдагчдын уйгагүй зүтгэлийн үр дүн хэмээн онцлон хэллээ.

ОРХОН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН II УЛИРЛЫН ХУРАЛ ХУРАЛДЛАА.

Хуралдаанаар;

ИТХ-ын дарга П.Нэндарам үг хэлж хуралдаанд амжилт хүслээ

Засаг дарга Б.Бат-Эрдэнэ 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, улсын болон ОНХС-ын хөрөнгөөр хийгдэж буй ажлын тайлан мэдээлэл, Мал эмнэлгийн тархвар зүйч С.Пунцагнамжил, Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Ш.Болормаа, Газрын даамал Ч.Баттулга, ОХБДГХЗ-ны байгаль хамгаалагч Б.Болормаа болон багийн Засаг дарга Ц.Гомбосүрэн, хуралдаан даргалагч Б.Доржпалам нар оролцож, иргэдэд холбогдох мэдээллийг танилцуулан, тэдний санал хүсэлтийг сонсож, хариу тайлбар өглөө.

2026 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлж урьдчилсан жагсаалтыг баталлаа.

БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

НАРИЙН ХҮР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН II УЛИРЛЫН ХУРАЛ ХУРАЛДЛАА.

Хуралдаанаар;

Иргэдийн Нийтийн хурлын үеэр ИТХ-ын дарга П.Нэндарам хуралдааныг нээж үг хэлэн, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудын талаар танилцуулга хийв.

ГХУСАЗСЗ-ын ажлын хүрээнд Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газар болон сум дундын Цагдаагийн хэлтсээс мэдээлэл танилцуулга мөн Татварын тасгийн байцаагч Д.Нансалмаа, Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Ш.Болормаа, Газрын даамал Ч.Баттулга нар иргэдэд холбогдох чиглэлээр мэдээлэл хүргэж, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэн, иргэдийн санал хүсэлт, асуултад хариулт өглөө.

Хуралдаан даргалагч Б.Амармэнд хурлыг удирдан явуулж, Багийн Засаг дарга Ө.Энхжаргал иргэдийн санал хүсэлтийг бүртгэн, зохих тайлбар мэдээллийг хүргэж ажиллав.

Хуралдааны үеэр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2026 онд хийгдэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлж урьдчилсан жагсаалтыг баталлаа.

БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ВАНГИЙН ОВОО БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН II УЛИРЛЫН ХУРАЛ БОЛЛОО.

 

Хуралдаанаар;

Сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудын талаар танилцуулга хүргэж, тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдийн санал хүсэлт, асуултад хариулт өглөө.

ГХУСАЗСЗ-ын ажлын хүрээнд Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын Нарантуяа прокурор, Газрын даамал Ч.Баттулга нар иргэдэд холбогдох чиглэлээр мэдээлэл хүргэлээ.

Хуралдаан даргалагч Д.Батзаяа хурлыг удирдан явуулж, Багийн Засаг дарга Т.Алтангэрэл орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2026 онд хийгдэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлж иргэдэд танилцуулав.

Хуралдааны ирц бүрдээгүй тул хуралдааныг нээлттэй үлдээлээ.

БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЖАЛБАА БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН II УЛИРЛЫН ХУРАЛ БОЛЛОО.

ЖАЛБАА БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН II УЛИРЛЫН ХУРАЛ БОЛЛОО.

Хуралдаанаар;

Иргэдийн Нийтийн хурлын үеэр ИТХ-ын дарга П.Нэндарам хуралдааныг нээж үг хэлэн, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудын талаар танилцуулга хүргэж, тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдийн санал хүсэлт, асуултад хариулт өглөө.

ГХУСАЗСЗ-ын ажлын хүрээнд Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газар Хяналтын прокурор Ц.Пүрэвдорж, нийгмийн даатгалын байцаагч Б.Саруул нар иргэдэд холбогдох чиглэлээр мэдээлэл хүргэлээ.

Хуралдаан даргалагч Б.Энхтөр хурлыг удирдан явуулж, Багийн Засаг дарга Л.Төгөлдөр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2026 онд хийгдэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлж иргэдэд танилцуулж урьдчилсан жагсаалтыг баталлаа.

БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ГАНГАН ОРХОН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН II УЛИРЛЫН ХУРАЛ БОЛЛОО.

Хуралдааныг БИНХурлын дарга Д.Оюунгэрэл хурлыг нээж хэлэлцэх асуудлыг батласнаар хуралдаанаар ;

Сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудын талаар танилцуулга хүргэж, тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдийн санал хүсэлт, асуултад хариулт өглөө.

Татварын тасгийн байцаагч Д.Нансалмаа иргэдэд холбогдох чиглэлээр мэдээлэл хүргэлээ.

Багийн Засаг дарга Р.Сүхбат үйл ажиллагааны тайлан болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2026 онд хийгдэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлж иргэдэд танилцуулан урьдчилсан жагсаалтыг баталлаа.

БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЭРДЭНЭТОЛГОЙ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН II УЛИРЛЫН ХУРАЛ ХУРАЛДЛАА.

Хуралдаанаар;

Иргэдийн Нийтийн хурлын үеэр ИТХ-ын дарга П.Нэндарам үг хэлэн, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудын талаар иргэдэд холбогдох чиглэлээр мэдээлэл хүргэж, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэн, иргэдийн санал хүсэлтийг сонсож хариулт өглөө.

ГХУСАЗСЗ-ын ажлын хүрээнд суманд голлон гарч буй гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын Алимаа мэдээлэл хийв.

“Оргил хангайн өгөөж” ХХК-ийн хүсэлт болон багийн зохион байгуулагч Д.Хишигсүрэнгийн эмчилгээний зардлыг дэмжих хандивын асуудлыг тус тус хэлэлцэв.

Хуралдаан даргалагч Л.Ганбат хурлыг удирдан явуулж, хурлын үеээр Багийн Засаг дарга Д.Гантөмөр иргэдийн санал хүсэлтийг бүртгэн, зохих тайлбар мэдээллийг хүргэж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2026 онд хийгдэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлж урьдчилсан жагсаалтыг баталлаа.

БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ОНГОЦОН УХАА БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН II УЛИРЛЫН ХУРАЛ БОЛЛОО.

БИНХурлын дарга Д.Лхагвасүрэн хурлыг нээж ИТХ-ын дарга П.Нэндарам үг хэлэн, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Хурлын үеээр Багийн Засаг дарга Б.Ганхуяг иргэдийн санал хүсэлтийг бүртгэн, зохих тайлбар мэдээллийг хүргэж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2026 онд хийгдэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлж урьдчилсан жагсаалтыг баталлаа.

Хуралдааны ирц бүрдээгүй тул хуралдааныг нээлттэй үлдээлээ

БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сумын Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг батлах тухай

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг хийлгэх, хэрэглэх журам батлах тухай

Хог хаягдлын норматив, үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээнд мөрдөх тарифыг шинэчлэн батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэж холбогдох мэдээллийг хот тохижилтын албаны менежер Г.Лхагвабудаас сонсож, санал солилцон, шийдвэрийн төслүүдэд дүгнэлт гарган ажиллав.

ШАНХ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН II УЛИРЛЫН ХУРАЛ БОЛЛОО.

Иргэдийн Нийтийн хурлын үеэр ИТХ-ын дарга П.Нэндарам хуралдааныг нээж үг хэлэн, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудын талаар танилцуулга хүргэж, тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдийн санал хүсэлт, асуултад хариулт өглөө.

Нийгмийн даатгалын байцаагч Т,Сэрчмаа, газрын даамал Ч.Баттулга, мал эмнэлгийн тархвар зүйч С.Пунцагнамжил нар иргэдэд холбогдох чиглэлээр мэдээлэл хүргэлээ.

БИНХ-ын даргалагч Л.Пүрэвжаргал хуралдааныг нээж хэлэлцэх асуудлыг баталж, хурлыг удирдан явуулав. Багийн Засаг дарга О.Батсүх орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2026 онд хийгдэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлж иргэдэд танилцуулж урьдчилсан жагсаалтыг баталлаа.

НИЙТ 8 БАГИЙН ХУРЛУУД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

БАГИЙН ХУРАЛДАА ХҮРЭЛЦЭН ИРЖ ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭД ТА БҮХЭНДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

НУТГИЙН УДИРДЛАГА, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН Х

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг хийлгэх, хэрэглэх журам батлах тухай

Хог хаягдлын норматив, үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай,Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээнд мөрдөх тарифыг шинэчлэн батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэж холбогдох мэдээллийг хот тохижилтын албаны менежер Г.Лхагвабуд, хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн Н.Нямдаваа нараас холбогдох мэдээллийг сонсож, санал солилцон, шийдвэрийн төслүүдэд дүгнэлт гарган 04 дүгээр хуралдаанаар танилцуулахаар ажиллаж байна.

ХОРОО 80 ХУВИЙН ИРЦТЭЙГЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

 

 

 

 

Хүсэлт илгээх