#Хархорин70

Хархорин сум, Сангийн аж ахуй үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр наадмын хүчит 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Монгол Улсын Харцага О.Наранбаатар түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Монгол Улсын Харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ.

Их шөвөгт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Аймгийн арслан О.Баярбаасан, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн арслан Г.Мөнх-Ёндон нар шалгарсан юм.