ТАЛАРХАЛ

Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг угтан сум орон нутгийнхаа хөгжил, түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйлсэд сэтгэлийн дэмжлэг үзүүлж буй иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөдөө гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл нь Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд зориулан 8 ханатай иж бүрэн монгол гэр, Соёлын төвд нөүтбүүк хандивлаж, нутгийн зон олон, түүхт ойн үйл ажиллагааг дэмжин үнэтэй хувь нэмэр орууллаа.

Энэхүү сэтгэлийн хандив нь түүхт ойн арга хэмжээг өргөн дэлгэр, зохион байгуулалттай тэмдэглэн өнгөрүүлэхэд бодит дэмжлэг болж байна.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл танд төр түмнийхээ төлөөх ажил үйлсэд өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.