Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг угтан сум орон нутгийнхаа хөгжил, түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйлсэд сэтгэлийн хандив өргөж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууддаа гүн талархал илэрхийлье. "Барт хүрээ" брэндийг үүсгэн байгуулагч Л.Манлайбадрах нь Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд зориулан 1,000,000 төгрөгийн үнэ бүхий бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хандивлаж, төрөлх нутгийнхаа түүхэн ойг дэмжин оролцлоо. Нутгаа гэсэн сэтгэлээр түүхт ойн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Л.Манлайбадрах танд болон таны гэр бүлд ажил үйлсийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.