“Төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 84 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга буюу төсвийн ерөнхий нягтлан бодогч М.Эрдэнэсолонго, Соёл, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Э.Нарангэрэл нар Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.