ТАЛАРХАЛ

Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг угтан Ш.Норжмаа 500,000 төгрөгийн хандив өргөж, сум орон нутгийнхаа түүхэн ой, бүтээн байгуулалтын үйлсэд сэтгэлийн дэмжлэг үзүүллээ.

Ш.Норжмаа нь Хархорин гурил тэжээлийн үйлдвэрт цахилгааны инженер, Засаг даргын Тамгын газарт Нийгмийн халамжийн ажилтнаар тус тус ажиллаж, орон нутгийн хөгжил, иргэдийн төлөө олон жил хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад ажилтан юм.

Төрөлх нутгийнхаа түүхэн ойд сэтгэл гарган хандив өргөсөн Ш.Норжмаа танд болон таны гэр бүлд чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.