Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг угтан сум орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйлсэд сэтгэлийн хандив өргөж буй иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллагууддаа гүн талархал илэрхийлье. Аймгийн аварга малчин П.Лхагважав нь Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд зориулан 4,000,000 төгрөгийн хандив өргөж, төрөлх нутгийнхаа хөгжил, нийтийн сайн сайхны төлөө үнэтэй хувь нэмэр орууллаа. Нутгаа гэсэн сэтгэлээр түүхт ойн арга хэмжээг дэмжин оролцсон П.Лхагважав танд болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, ажил үйлс нь өөдрөг байхын ерөөл өргөе.