Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг угтан сум орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйлсэд сэтгэлийн хандив өргөж буй иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллагууддаа гүн талархал илэрхийлье. П.Азжаргал захиралтай "Атга дүүрэн ХХК" нь Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд зориулан 10,000,000 төгрөгийн хандив өргөж, төрөлх нутгийнхаа хөгжил, нийтийн сайн сайхны төлөө үнэтэй хувь нэмэр орууллаа. Нутгаа гэсэн сэтгэлээр түүхт ойн арга хэмжээг дэмжин оролцсон П.Азжаргал танд болон танай хамт олонд эрүүл энх, аз жаргал, ажил үйлс нь өөдрөг байхын ерөөл өргөе.