ГАНГАН ОРХОН БОЛОН ВАНГИЙН ОВОО БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ахмадын өргөөнд Ганган Орхон БИНХ 10:00 цагт, Вангийн овоо БИНХ 14:00 цагт тус тус зохион байгуулагдлаа.

Ганган Орхон багийн Иргэдийн нийтийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урьдчилсан жагсаалтыг батлах тухай асуудлыг багийн Засаг дарга Р.Сүхбат

ОНХС хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний тайлан, 2026 онд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явц болон цаг үеийн мэдээ мэдээлэл

Нийгмийн даатгалын тасгаас нийгмийн даатгалын талаар мэдээ мэдээлэл

Хуралдаан даргалагч сонгох тухай асуудлыг тус тус хэлэлцэв.

Вангийн овоо багийн Иргэдийн нийтийн хуралдаанаар:

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урьдчилсан жагсаалтыг батлах тухай асуудлыг багийн Засаг дарга Т.Алтангэрэл

ОНХС хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний тайлан, 2026 онд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явц болон цаг үеийн мэдээ мэдээлэл

Нийгмийн даатгалын тасгаас нийгмийн даатгалын талаар мэдээлэл хүргэж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Хуралдаанд оролцсон иргэд хэлэлцсэн асуудлуудаар идэвхтэй санал бодлоо илэрхийлж, багийн хөгжил, орон нутгийн хөрөнгө оруулалттай холбоотой санал хүсэлтээ уламжилсан бөгөөд иргэдийн оролцоог хангасан үр дүнтэй хуралдаанууд боллоо.

Багийн иргэдийн нийтийн хуралдаа идэвхтэй оролцсон иргэд та бүхэндээ баярлалаа.