Хархорин сумын 1987-1997 оны төгсөгчид хүүхэд, залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд 80.0 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр сагсан бөмбөгийн талбай байгууллаа. Өнөөдөр тус талбайн нээлтийн үйл ажиллагаа болж, нээлтийн хүрээнд зохион байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд 8 багийн 20 тамирчин оролцлоо. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн нийт төгсөгчдөдөө халуун талархал илэрхийлье.