ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН #УСНЫ_ХАР_ЦЭГИЙН БАЙРШИЛ

#Бүүбас

Монгол орны хэмжээнд иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд (2021-2025) усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна. Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ.

Иргэд Та бүхэнд Өвөрхангай аймгийн #усныхарцэг-ийн байршлын мэдээллийг хүргэж байна.

Усны ослын хар цэг гэдэг нь гол, нуур, цөөрөм зэрэг усан сан бүхий газруудад иргэд олон давтамжтайгаар эрсдэлд орж, амь насаа алдах явдал гардаг аюултай байршлуудыг хэлнэ. Эдгээр цэг нь ихэвчлэн голын эргүүлэгтэй, гүнзгий эсвэл ёроол нь бартаатай газрууд байдаг.

Иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна.