Монгол түмний түүх, соёл, шүтээн болсон Эрдэнэ Зуу хийдийн ариун голомт үеийн үед бадран мандаж, өв соёлын үнэт өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд сэтгэлийн өргөл болгон Сүрэнгийн Артаг, Банзарын Баттуяа нарын гэр бүлээс сэргээн засварлах ажилд зориулан 32,000,000 төгрөгийн үнэ бүхий бараа материал хандивлалаа. Энэхүү буянт үйлс нь Эрдэнэ Зуу хийдийн түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, хойч үедээ уламжлан үлдээхэд үнэтэй хувь нэмэр болж байна. Сайн үйлсийн үр нь дэлгэрч, Эрдэнэ Зуу хийдийн номын гэрэл үеийн үед түгэн дэлгэрэх болтугай.