ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 31.8 САЯ ТӨГРӨГИЙН ИЖ БҮРЭН ТОГЛООМ ХАНДИВЛАЛАА.

Хархорин сумын хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Сүрэнгийн Артаг, Банзарын Баттуяа нарын гэр бүлээс хүүхэд, залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд 31,800,000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн тоглоом хандивлалаа.

Энэхүү сайхан сэтгэлийн хандив нь хүүхэд багачуудын тоглон наадах орчин нөхцөлийг сайжруулах, гэр бүл, иргэдийн амрах тухтай орчныг нэмэгдүүлэх бодит дэмжлэг болж байна.

Нутгийнхаа хөгжил, хүүхэд залуучуудын сайн сайхны төлөө сэтгэл гарган хандив өргөсөн Сүрэнгийн Артаг, Банзарын Баттуяа нарын гэр бүлд чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.