Хархорин сумын хэмжээнд орчны бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн талбайн өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2026 оны 06 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Иймд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд та бүхэн өөрийн эзэмшил болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг цэвэрлэж, тохижилт үйлчилгээний ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.