Онцгой байдлын байгууллагын 22 жилийн ойг угтан тус хэлтэс “Алба сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр: Албаны онцлог, үйл ажиллагаа Гал түймэр унтраах тактикийн дадлага, сургалт, түүний зохион байгуулалт Алба хаагчдын хувцас хэрэглэл Аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж Гал унтраах техник спортын талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ. Алба сурталчлах өдөрлөгт сумын ЗДТГазрын дарга, ажилчид, Орхоны хөндий байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, ЭБЦТС ТӨХК-ны Хархорин салбарын ажилчид болон ард иргэд хамрагдлаа.