ТАЛАРХАЛ

Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг угтан Л.Энхжаргалын гэр бүлээс 500,000 төгрөгийн хандив өргөж, сум орон нутгийнхаа түүхэн ой, бүтээн байгуулалтын үйлсэд сэтгэлийн дэмжлэг үзүүллээ.

Түүний эхнэр Б.Бямбацэрэн нь 1985-1990 онд Хархорин сангийн аж ахуйд даргын нарийн бичиг, радистаар, 1990–1992 онд Амьтдын бригадын даргаар, 2000–2013 онд Эрдэнэтолгой багийн Засаг даргаар тус тус ажиллаж, орон нутгийн хөгжил, иргэдийн төлөө олон жил хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад ажилтан юм.

Төрөлх нутгийнхаа түүхэн ойд сэтгэл гарган хандив өргөсөн Л.Энхжаргалын гэр бүлд чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хамтдаа бүтээсэн 70 жил