Нарийн хүр багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан зохион байгуулагдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урьдчилсан жагсаалтыг хэлэлцэн батлав. Нийгмийн даатгалын тасгийн дарга Х.Уудамсоёл, мал эмнэлгийн тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Пунцагнамжил нар холбогдох чиглэлээр мэдээлэл хүргэлээ. "Хайдродизайн прожект ХХК-ийн Зураг төслийн инженер Б.Хонгорзул "Хэлтгийн Цагаан нуур" төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг танилцууллаа. Хуралдааны үеэр иргэд санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авлаа. БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА. ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА