Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг угтан сум орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалт, ойн арга хэмжээг дэмжин сэтгэлийн хандив өргөж буй иргэд, нутгийн зон олондоо гүн талархал илэрхийлье. Сумын Засаг дарга асан Ламзавын Энхбат нь Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд зориулан 3,000,000 төгрөгийн хандив өргөж, төрөлх нутгийнхаа хөгжил дэвшил, түүхэн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа. Танд болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.