УСЫГ “БҮҮ БАС” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ НЭЭЛТИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

#Бүүбас

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн эрсдэлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “БҮҮ БАС” нөлөөллийн аяны нээлтийн өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ үг хэлж, иргэдийг болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах мэдлэг, мэдээлэлтэй байж, аюулгүй байдлаа хангахыг уриаллаа.

Өдөрлөгийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл, усны ослын үед үзүүлэх анхны тусламж, хүүхдийн аюулгүй байдал, цаг агаарын нөхцөл байдлын талаар зөвлөгөө өгч, аврах ажиллагаанд ашиглагддаг техник, багаж хэрэгслийн талаар мэдээлэл хүргэлээ.