Онгоцон Ухаа багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан зохион байгуулагдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний тайлан, 2026 онд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явц, цаг үеийн мэдээллийг танилцууллаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урьдчилсан жагсаалтыг хэлэлцэн батлав. Татвар, нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын тухай хууль, газар чөлөөлөлтийн талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд хүргэлээ. "Зуун Эрхэс Эко Консалтинг" ХХК-иас Арвайхээр–Хархорин чиглэлийн 220 кВ-ын ЦДАШ, “Авзага” ДС-ын өргөтгөл болон шинээр баригдах “Хархорин” дэд станцын төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний танилцуулга мэдээллийг багийн иргэдэд танилцууллаа. Хуралдааны үеэр иргэд санал хүсэлтээ илэрхийлж, хэлэлцсэн асуудлуудаар асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авлаа. БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.