Өвөрхангай аймгийн Хүний эрхийн комисстой хамтран “Хүний эрхийн тухай ойлголт” сэдэвт сургалтыг ахмад настнуудад зориулан зохион байгууллаа. Сургалтад урилгаар Өвөрхангай аймгийн хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Д.Ганцэцэг, Хүний эрхийн үндэсний комиссын Өвөрхангай аймаг дахь референт Н.Туул нар оролцож, хүний эрхийн үндсэн ойлголт, ахмад настны эрх, эрхээ хамгаалах боломжийн талаар мэдээлэл өглөө. Тус сургалтад нийт 25 ахмад настан хамрагдаж, сонирхсон асуултаа асуун, санал бодлоо солилцлоо.