“Хархорин марафон-2026” гүйлтийн тэмцээн 2026 оны 06 дугаар сарын 13-ний өдөр болно. Тус марафонд 21 км 095 м, 10 км, 5 км-ийн зайд бүх насны ангиллын тамирчид өрсөлдөхөөс гадна тэргэнцэртэй иргэдийн болон гэр бүлийн 1.5 км-ийн гүйлт зохион байгуулагдах юм. Мөн арга хэмжээний үеэр “Бүү бас” нөлөөллийн аяны нээлт болж, иргэдийн эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөн, зөв дадлыг түгээн дэлгэрүүлэх олон талт үйл ажиллагаа өрнөнө. Нээлтийн үйл ажиллагаа 10:00 цагт эхэлж, шагнал гардуулах ёслол 14:30 цагт болно. Нийт тамирчид, оролцогчдод спортын өндөр амжилт хүсье. #ХархоринМарафон2026 #Хархорин70Жил #ЭрүүлАмьдралынТөлөө #БүүБас #Спорт #ГэрБүлХөгжил