Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Анкер хаус” ХХК нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу эзэмшил газрын байршилтай уялдуулан Эрдэнэтолгой багийн Хаус хороололд өндрийн шугамыг шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус ажлыг хэрэгжүүлснээр газрын ашиглалт, төлөвлөлтийг зохистой болгох, цаашдын бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг саадгүй үргэлжлүүлэх нөхцөл бүрдэж байна. Мөн инженерийн шугам сүлжээний аюулгүй байдал, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангахад чухал ач холбогдолтой юм.