2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Орхон багийн иргэдийн нийтийн хуралдаан боллоо.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналын урьдчилсан жагсаалтыг хэлэлцэн батлах тухай иргэдээс санал авч, багийн хэмжээнд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажил, арга хэмжээний тухай

2. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний тайлан, 2026 онд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнгийн талаар Засаг дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийж, цаг үеийн нөхцөл байдлын талаар иргэдэд танилцууллаа.

3. Нийгмийн даатгалын байцаагч Т.Сэрчмаа нийгмийн даатгалын хууль тогтоомжийн шинэчлэл, даатгуулагчдын эрх, үүрэг, сайн дурын болон малчны даатгалын талаарх мэдээллийг хүргэж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

4. ОХБЦГХЗ-ны байгаль хамгаалагч Б.Болормаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хамгаалах, хог хаягдлыг бууруулах, хууль тогтоомжийг мөрдөх чиглэлээр мэдээлэл хийж, иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэлээ.

Хуралдааны үеэр иргэд санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, мэдээ мэдээлэлтэй танилцлаа. Мөн багийн иргэд эмнэлгийн байгууллагаас “Хэнийг ч орхигдуулахгүй” үзлэгийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг авч, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдлаа.

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.

ИТХ-ын ажлын алба