БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО.

Байгууллагын дарга, эрхлэгч нарын ээлжит хурал зохион байгуулагдаж, цаг үеийн асуудал болон хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.

Хурлын үеэр Соёлын төвийн эрхлэгч Ц.Оюунчимэг холбогдох мэдээлэл хийж, Засаг даргын Тамгын газрын соёл, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Э.Нарангэрэл төрийн байгууллагын цахим хуудасны үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, тогтмол шинэчлэлтийн талаар танилцуулга хийв.

Мөн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Намхайнямбуу “Иргэд, олон нийтийн болон орчны аюулгүй байдлыг хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, таслан зогсоох, бууруулах, үзлэг, хяналт-шалгалтыг зохион байгуулах нэгдсэн удирдамж”-ийг танилцуулж, байгууллагуудын хамтын ажиллагаа, бэлэн байдлыг хангах чиглэлээр мэдээлэл өглөө.

Засаг даргын Тамгын газар