2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хяналтын зөвлөл Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй ажлуудын явц, гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж, хяналт хийлээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн 100 метр үерийн далангийн засварын ажил мөн тоглоомын талбайн явган хүний зам тавих ажлын явцтай тус тус танилцаж хяналт тавилаа. Ажлын хүрээнд үерийн далангийн засвар эвдрэл, суулт үүссэн хэсгүүдийг засварлаж, далан сувгийн ашиглалтын нөхцөлийг сайжруулан үерийн болон услалтын ус саадгүй урсах боломжтой гүйцэтгэл сайн, тоглоомын талбайн явган замын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй стандартын дагуу хийгдэж байна. Цаашид хяналтын зөвлөлөөс ОНХС хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын чанар, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллахаар төлөвлөж байна.