Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, аялал жуулчлалын бүсийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Өлийн 3 дугаар гудамжнаас Их хаадын цогцолбор хүртэлх 1400 метр шороон замыг сайжруулах ажил хийгдэж дууслаа. Тус ажлын хүрээнд шороон замын зорчих хэсгийг тэгшилж, шаардлагатай хэсгүүдэд далан болон замын хажуугийн суваг шуудууг засварлан, замын гадаргууг нягтаршуулж сайжруулсан байна. Ингэснээр тухайн чиглэлд тээврийн хэрэгсэл саадгүй зорчих нөхцөл бүрдэж, иргэдийн өдөр тутмын хөдөлгөөн, аялал жуулчлалын маршрутын хүртээмж сайжирлаа.