Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар "Хидро инженеринг" ХХК нь үерийн уснаас урьдчилан сэргийлэх, услалтын сувгийн хэвийн урсгалыг хангах, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 100 метр далан сувгийн сэргээн засварлах, сайжруулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус ажлын хүрээнд эвдрэл, суулт үүссэн хэсгүүдийг засварлан, үерийн ус болон услалтын ус саадгүй урсах боломжийг бүрдүүлэв. Ингэснээр бороо хур ихтэй үед үерийн ус хуримтлагдах, айл өрх, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид эрсдэл учруулах нөхцөл буурч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл хангагдаж байна.