ВОЛЕЙБОЛЫН тэмцээнд Нийт 34 #ХЗХоршооны 23 баг тамирчид өрсөлдөж Алтан медаль -Цомын эзэн “Монконкорд” ХЗХ-Улаанбаатар, Хан-Уул дүүрэг Мөнгөн медаль- “Санхүүгийн зохицуулах хороо" Хүрэл медаль-"Арвижих оргил хайрхан" ХЗХ-Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг Эрэгтэй шилдэг тамирчин Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Оргих-угтаал" ХЗХ-ны тамирчин Х. Бямба-Од Эмэгтэй шилдэг тамирчин "Монконкорд" ХЗХ-ны тамирчин С. Булган нар тус тус шалгарлаа. ДАРТСЫН тэмцээнд Нийт 34 #ХЗХоршооны 30 баг тамирчид өрсөлдөж Алтан медаль - “Өгөөдэй Зоос” ХЗХ-Улаанбаатар Баянзүрх дүүрэг Мөнгөн медаль- "Ган-Ивээл" ХЗХ-Эрдэнэт хот Хүрэл медаль- "Санхүүгийн зохицуулах хороо" Бидний ажлыг дэмжиж хичээл зүтгэл гарган оролцсон, мөн дэмжиж хандив өгсөн бүх ХЗХ-доо дахин талархал илэрхийлж, байгалийн сайханд ХЗХ-д харилцан туршлага солилцож, их зүйл суралцаж авсан гэдэгт итгэж байна. Баг тамирчид жил ирэх тусам чанаржиж, ХЗХ-ны салбар шинэ залуу чадвартай ажилчид, гишүүдээр хүрээгээ тэлж байгаад баяртай байна. ХЗХ-дын хоорондох НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН-ийг өндөр түвшинд зохион байгуулсан 2025 оны цомын эзэн "Арвижих оргил хайрхан" ХЗХ болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын Улсын шилдэг "БЭХ" ХЗХ-ны нийт хамт олон, гишүүдэд баярласан талархсанаа илэрхийлье. Хоршоод энх тайван дэлхийг бүтээнэ.