ХҮҮХДИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг тохиолдуулан баярын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, хүүхэд багачуудын авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээг дэмжсэн олон төрлийн үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.

Нээлтийн арга хэмжээний үеэр сумын удирдлагууд хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалтай өсөж хөгжихийн ерөөл дэвшүүллээ.

Баярын хөтөлбөрийн хүрээнд “Мөрөөдлийн тайз” бүжгийн тэмцээн зохион байгуулагдаж, авьяаслаг хүүхдүүд уран хөдөлгөөн, ур чадвараараа өрсөлдөн үзэгчдийн талархлыг хүлээлээ.

Angel's хамтлаг нь анх 2020 онд байгуулагдаж, 2024 оны 12 сард хүүхдийн соёлын элч хамтлагаар тодорсон 5 гишүүний бүрэлдэхүүнтэй охидын хамтлаг юм.

Сахиусан тэнгэрүүд-Аялал уран сайхны кинонд тоглож, “Сахиусан тэнгэрүүд-2”кино зураг авалтынхаа ажилд ороод байгаа юм.

Баярын үеэр “Хөөрхөн ертөнц” Open Mic арга хэмжээ болж, хүүхэд багачууд дуу хөгжим, шүлэг, чөлөөт үзүүлбэрээрээ оролцон өөрсдийн авьяас чадварыг олон нийтэд толилууллаа.

Түүнчлэн “Сахиусан тэнгэрүүд” уран сайхны киноны уран бүтээлчид хүрэлцэн ирж, хүүхэд багачуудтай уулзан дуулж, бүжиглэн өөрсдийн уран бүтээлээ толилуулж, баярын уур амьсгалыг улам бүр өрнүүн болголоо.

Хүүхдийн баярын арга хэмжээнд идэвхтэй оролцсон хүүхэд багачууд, эцэг эхчүүд, дэмжин хамтран ажилласан байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ талархал илэрхийлье.

Хүүхэд бүр инээмсэглэж, мөрөөдөл бүхэн нь биелэх болтугай.