Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй хүүхдийн баярын үйл ажиллагаа дугуйн уралдаанаар эхэллээ. Хүүхэд багачууд насны ангилал тус бүртээ хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, баярын өдрийг эрч хүч, инээд хөөрөөр дүүрэн угтлаа. ХҮҮХЭД БҮР ИНЭЭМСЭГЛЭЖ БАЙГ!