Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг тохиолдуулан Хархорин сумын олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, сумын удирдлагууд оролцож, шагналыг эхчүүдэд гардуулан баяр хүргэлээ. Энэ жил Хархорин сумаас “Эхийн алдар” I зэргийн одонгоор 10 эх, II зэргийн одонгоор 28 эх, нийт 38 эх шагнагдсан байна. Арга хэмжээний үеэр эхчүүдийн үр хүүхдээ эрүүл саруул, зөв хүн болгон өсгөн хүмүүжүүлж, гэр бүл, нийгмийн хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэн, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Эх хүний ариун хөдөлмөр, хайр энэрэл, гэр бүлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж буй нийт эхчүүддээ баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.