“Бага насны хүүхдийн цогц хөгжил”, “Хайрлагдсан хүүхэд”, “Халуун ам бүл” дэд хөтөлбөрүүдийн хүрээнд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эцэг эх, асран хамгаалагчдын нэгдсэн хуралдааныг зохион байгууллаа.

Хуралдаанд “Бага насны хүүхдийн цогц хөгжил” хөтөлбөрийн үндэсний сургагч багш, “Хүслэнт сүүн зам” ТББ-ын тэргүүн Ж.Наранцэцэг оролцож, бага насны хүүхдийн хөгжилд гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо, дэмжлэг, хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт мэдээлэл зохион байгууллаа.

Сургалтад нийт 120 эцэг эх, асран хамгаалагч хамрагдаж, хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон хүмүүжил, хамгаалал, эерэг харилцааны талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ.