ХАНДИВЫН АЯН

“Орхон” сургуулийн 11А ангийн сурагч Э.Анударь нь өсвөр үеийн жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд -63 кг жинд АЛТАН МЕДАЛЬ хүртэж, эх орноо төлөөлөн АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН (9 сая төгрөг), ДЭЛХИЙН АВАРГА ТЭМЦЭЭНД (15 сая төгрөг) оролцох эрхээ авлаа. Тэмцээнд оролцоход нийт 24 сая төгрөгний дэмжлэг хэрэгтэй байгаа тул ангийн хамт олон, найз нөхөд, ахан дүүс, нутгийн зон олон та бүхнийг сэтгэлийн хандивын аянд нэгдэхийг уриалж байна. Бага ч гэсэн таны дэмжлэг ирээдүйн аваргын мөрөөдөлд том хүч болох болно.

2025-2026 оны хичээлийн жилд гаргасан амжилтуудаас дурдвал:

1. Алдар цом олон хотын тэмцээнд -Алтан медаль

2. Үндэсний биеийн тамир сургуулийн 50жилийн ой тэмцээнд -Мөнгөн медаль

3. Нармандах кап олон хотын өсвөрийн тэмцээнд - Алтан медаль

4. Нармандах кап олон хотын Залуучуудын тэмцээнд-Мөнгөн медаль

5. Хангайн бүсийн тэмцээнд -Алтан медаль

6. Жудо бөхийн Монгол улсын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд-Алтан медаль

2024 онд ААШТ, Азийн хүүхдийн их наадмын мөнгөн медальтай ,дэлхийн аваргын хүрэл медальтай.

“Нэг хүний дэмжлэг — Нэг аваргын мөрөөдөл”