ТҮҮХТ ХИЙД МАНЬ ЦАХИМ СИСТЕМД НЭГДЛЭЭ.

Өндөр гэгээн Занабазарын 1647 онд үүсгэн байгуулсан, шашин ном, түүх соёлын асар их өв сантай Шанхын Баруун Хүрээ хийд цаг үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн цахим системд шилжиж, сүсэгтэн олондоо илүү ойртлоо.

Түүх соёл, шашны нандин өвийг түгээн дэлгэрүүлэх, сүсэгтэн олонд илүү нээлттэй, шуурхай үйлчлэх зорилгоор дараах томоохон ажлууд ашиглалтад орлоо:

Албан ёсны вэб сайт: www.baruunkhuree.mn вэб сайт идэвхтэй ажиллаж эхэллээ. Та бүхэн хийдийн түүх замнал, үйл ажиллагаа болон цаг үеийн мэдээллийг эндээс авах боломжтой бөгөөд та бүхэн алсын зайнаас хурал даган бясах, цахим айлтгал хийх, жилийн засал, хойдын буян мөн цахимаар зул өргүүлэх боломжтойг дуулгах таатай байна.

Ухаалаг КИОСК машин: Хийдийн байранд ном захиалгын ухаалаг киоск машин байршлаа. Одоо сүсэгтэн олон маань цаг хугацаа алдалгүй, илүү амар хялбараар уншуулах номоо захиалах боломж бүрдлээ.

Энэхүү түүхэн соёл, дижитал шийдлийг хослуулсан томоохон бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэсэн, дэмжсэн бүх бүтээн байгуулагчид, хуврагууд, ажлын хэсгийнхэндээ гүн талархал илэрхийлье.

Хуучин цагийн соёлын төв, түүхт Хархорин нутгийн минь шүтээн Шанхын Баруун Хүрээ хийдийн номын цагаан буян үүрд дэлгэрэг ээ.

#ШанхынБаруунХүрээ #ЦахимХийд #НомынБуянДэлгэрэг #Хархорин #СоёлынӨв