Иргэд, гүйгчид, спорт сонирхогч та бүхнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хархорин Марафон – 2026” бүх нийтийн гүйлтийн арга хэмжээнд урьж байна. Хэзээ: 2026 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хаана: Эрдэнэзуу музейн урд Эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилготой тус марафонд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо идэвхтэй оролцоорой. Хөдөлгөөн – Эрүүл мэндийн үндэс!