Тус арга хэмжээний үеэр Өвөрхангай аймгийн “Төгс амьдралд тэмүүлэхүй” ТББ-ын сургагч багш Б.Ичинхорлоо “Амин хайртай гэр бүл” сэдэвт сургалт, мэдээллийг хүргэж, гэр бүлийн үнэ цэнэ, харилцааны халуун дулаан уур амьсгалын талаар оролцогчдод өгөөжтэй мэдлэг олголоо. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны Хархорин салбар зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Анзаарахуй дадуулахуй” төслийн сургалтын нээлтийг хамтран зохион байгуулсан нь онцлог байлаа. Гэр бүл бүр инээмсэглэл, хайраар дүүрэн байх болтугай.