Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Тохижилт” зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 05 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр: “Мод тарих, арчилж ургуулах арга технологи” сургалт, Мод, сөөг, тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа, “Мөнгөн мод” гудамж болон Хүүхэд, залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажил, Нийтийн эзэмшлийн талбайд тарьсан мод, бут сөөгний хэлбэржүүлэлт, арчилгааны ажлуудыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд идэвхтэй оролцсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, залуус та бүхэнд талархал илэрхийлье. Хархорин сумын хөгжил, өнгө үзэмж, ногоон ирээдүйн төлөө хамтдаа!