ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ АЖИЛЛАЛАА.

Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд явцын хяналт шалгалт зохион байгууллаа.

Хяналтын ажлын хүрээнд төлөвлөгөө боловсруулан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний төлөвлөлт, худалдан авах ажиллагаа, гүйцэтгэлийн явцтай танилцаж, хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид анхаарах асуудлаар санал, зөвлөмж боловсруулав. ОНХС-ын хүрээнд хэрэгжиж буй 18 төсөл, арга хэмжээнээс 8 ажилд гэрээ байгуулсан бөгөөд 2 ажил, арга хэмжээ бүрэн хэрэгжиж дууссан байна. Үлдсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт 60–80 хувийн явцтай үргэлжилж байна.