“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Тохижилт” зорилтот жилийн хүрээнд мод, сөөг, тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг 2026 оны 05 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Соёлын төвд зохион байгуулна. Үзэсгэлэн худалдаагаар: Чанартай мод, сөөг, тарьц суулгац Тарилт, арчилгааны зөвлөгөө Ногоон орчны тохижуулалтын мэдээлэл, зөвлөмжийг иргэдэд хүргэнэ. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхнийг өргөнөөр оролцож, ногоон хөгжилд хувь нэмрээ оруулахыг урьж байна.