Хархорум музейд “ХУБИЛАЙ ХААНЫ УСАН ФЛОТ” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 2026 оны 06-р сарын 15-с  08-р сарын 30-ны хооронд  зохион байгуулагдана...

ЮНЕСКО-ийн 2001 оны Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцод Монгол Улс нэгдэн орох бэлтгэл ажлыг хангах үүднээс Такашима арлын археологийн малтлагаар илэрсэн олдворуудын гэрэл зургаар Хархорум музей, Соёлын өвийн үндэсний төв, Япон Улсын Мацү-Үра хотын Усан доорх археологийн судалгааны төв хамтран тус үзэсгэлэнг зохион байгуулна.

#Хархорум_музей

#СоёлынӨвийнҮндэснийТөв