ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮДИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 5А ангийн сурагчдад танин мэдэхүйн сургалт зохион байгууллаа.

Сургалтаар сурагчдад татварын талаарх анхан шатны ойлголт, татвар төлөгчийн үүрэг, нийгэмд гүйцэтгэх ач холбогдлын талаар насанд нь тохирсон, ойлгомжтой байдлаар мэдээлэл өгч, идэвхтэй оролцоог нь дэмжлээ.

Тус сургалтыг “Зандан шоо риса” ХХК ивээн тэтгэж, сурагчдад гарын бэлэг гардуулан урамшуулсан нь арга хэмжээний үр өгөөжийг нэмэгдүүллээ.

Зандан шоо риса ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.