Цагдаагийн байгууллагаас иргэдэд цахимаар үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ийм төрлийн гэмт хэрэгт өртсөн тохиолдолд цаг алдалгүй 102 болон 5126-5666 дугааруудад хандан мэдээлэхийг зөвлөж байна. 5126-5666 тусгай дугаарт хандсанаар цахимаар залилуулж мөнгөө алдсан иргэд тэр даруй шилжүүлсэн дансыг барилт хийлгэх боломжтой. 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 102 дугаарт ирсэн дуудлага, мэдээллийн нөхцөл байдлыг танилцуулбал: Нийт гомдол, мэдээлэл: 2172 Зөрчил: 707 Гэмт хэргийн шинжтэй: 131 Залилах гэмт хэрэг: 35 Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл: 61 Хулгайлах гэмт хэрэг: 16 Эрүүлжүүлсэн: 81 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон: 76 Шуурхай илрүүлсэн: 2 Нөхөн илрүүлсэн: 6 Иргэд та бүхэн цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалж, үл таних этгээдийн санал, линк, худал мэдээлэлд хууртахгүй байх, сэжигтэй тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэхийг уриалж байна. АМАР АМГАЛАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА.