Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох зорилготой PITCH арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд ерөнхий боловсролын 3 сургуулийн нийт 24 сурагч өөрсдийн боловсруулсан төслийн санаа, шийдлээ танилцуулж, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах ур чадвараа харууллаа. Төслийг сонгон шалгаруулах шүүгчээр: * Төслийн сумын зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан гишүүн, Нийгмийн даатгалын байцаагч Т.Сэрчмаа * Хархорум музейн менежер Б.Дэжидмаа * Санхүү хариуцсан гишүүн Г.Оюунаа нар ажиллалаа. Шалгарсан төслүүд: 1 дүгээр байр – Номын Хүрдэн сургуулийн “Хархорум Урлал” төсөл (Удирдсан багш: О.Алтанцэцэг, англи хэлний багш, заах аргач) 2 дугаар байр – 2 дугаар сургуулийн “Тэнгэрийн бичиг Өв соёл” төсөл (Удирдсан багш: Н.Ягаанцэцэг, монгол хэл бичгийн багш, заах аргач) 3 дугаар байр – Гүнзгий сургуулийн “Бүтээлч гар” төсөл (Удирдсан багш: П.Гантуяа, хөгжмийн багш, заах аргач) 4 дүгээр байр – 2 дугаар сургуулийн “Тансаг хийц” төсөл (Удирдсан багш: Ж.Анхбаяр, нийгмийн ажилтан) Энэхүү арга хэмжээ нь сурагчдын бүтээлч сэтгэлгээ, санаачилгыг дэмжих, ирээдүйн энтрепренер залуусыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой боллоо. Төслийн үйл ажиллагааг дэмжин ажилласан шүүгчид болон хамтран зохион байгуулсан ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчиддаа гүн талархал илэрхийлье. ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛ