“ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх зорилготой Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

Тус тэмцээнд 3 багийн нийт 39 сурагч оролцож, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөнөөс:

Тэргүүн байр – Ерөнхий боловсролын Гүнзгий сургууль

Дэд байр – Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль

Гутгаар байр – Ерөнхий боловсролын Орхон сургууль

Тэмцээнийг хамтран зохион байгуулсан Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хархорин сумын Сум дундын цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс–423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн алба хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн оролцсон нийт сурагчдадаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсэн ерөөж, эх оронч үзэлтэй, зөв төлөвшилтэй иргэн болон өсөж хөгжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.