Өвөрхангай аймгийн Хархорин сум үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг 2026 оны 07 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр товлон зарлалаа. Уугуул нутгийнхаа эзэн нь байж, хөгжил дэвшлийг хамтдаа бүтээн байгуулж буй сумын нийт иргэд, унаган нутгаа зүрх сэтгэлдээ тээж, Монгол орны өнцөг булан бүрт болон хилийн чанадад ажиллаж, амьдарч буй эрхэм Хархоринчууд Та бүхнийгээ, мөн эх орны өнцөг булан бүрээс манай сайхан нутгийг зорин ирэх хүндэт зочид, наадамчдыг түүхт ойн баяр наадамдаа хүрэлцэн ирж, хамтдаа тэмдэглэхийг хүндэтгэн урьж байна. Засаг даргын Тамгын газар