Өнөөдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, сумын Засаг даргын Тамгын газар хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” болон “Хуульчдын Про боно өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний хүрээнд иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл хүргэх, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдав. Энэхүү үйл ажиллагаа нь иргэд идэвхтэй оролцож, шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос авч, төрийн байгууллагуудтай шууд харилцсан үр дүнтэй өдөрлөг боллоо. Арга хэмжээнд хамтран оролцсон байгууллага, албан хаагчид болон идэвхтэй оролцсон иргэд та бүхэндээ талархал илэрхийлье. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Хархорин сумын Засаг даргын Тамгын газар